Балба болон БНХАУ-ын Төвөдийн автономит бүсийн хилийн дагуу мөсөн гол нурснаас үүдэлтэй асар хүчтэй шаварлаг үер бууж, уулын бүсийн олон сууринг бүхэлд нь хаман одлоо. Гамшгийн улмаас Балбад 350 гаруй цогцос олдоод байгаа бөгөөд нийт амиа алдагсдын тоо 362-т хүрч, 1,000 гаруй хүн сураггүй хэвээр байна.
Үерийн усанд аялагчид болон сүсэгтнүүд олноор зорчдог байгалийн болон шашны гол чиглэлүүд өртсөн тул сураггүй бологсдын дунд гадаадын олон жуулчин байна. Тэдний дотор Энэтхэг, АНУ, Их Британи, Австрали, Канад, Хятад зэрэг орны иргэд байгаа бөгөөд Энэтхэг улсаас хамгийн олон хүн сураггүй болсныг албаныхан мэдээлжээ.
Балбын арми, цагдаагийн 5,000 гаруй алба хаагч эрэн хайх, тусламжийн бараа хүргэх ажиллагаанд дайчлагдан ажиллаж байна. Нөгөө талд үерийн уснаас үүссэн нуур задарч дахин гамшиг дагуулж болзошгүй байгааг орон нутгийн эрх баригчид анхааруулж, аврах ажиллагааг шуурхай явуулж байна.