
Хүүхдийн төв номын сангийн үйлчилгээний орчинд урьдчилан сэргийлэх хяналт хийлээ
Соёл, урлагийн газрын хяналтын улсын байцаагчид Хүүхдийн төв номын сангийн орчинд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж, эрсдэлийн үнэлгээ гүйцэтгэлээ. Шалгалтаар барилга байгууламж, цахилгааны аюулгүй байдал болон эрүүл ахуйн нөхцөлтэй танилцсан байна.










