
Олон улсын хянан магадалгаа бүхий сэтгүүлд өгүүлэл нийтлүүлэх арга зүйн сургалт боллоо
Дотоод хэргийн их сургуулийн Хууль зүйн сургууль болон Эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран олон улсын хянан магадалгаа бүхий сэтгүүлд өгүүлэл хүргүүлэх, нийтлүүлэх арга зүйн сургалт, семинар зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь багш, судлаачдад сэтгүүлийн чансааг тодорхойлох, бүтээлээ нийтлүүлэх ур чадварыг эзэмшүүлэх зорилготой байв.










