
Монгол, Хятадын гаалийн байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцлоо
Монгол, Хятадын гаалийн байгууллагууд хилийн боомтын нэвтрүүлэх чадавх болон хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов.
Нийтлэл бүрийн ашигласан үндсэн болон нэмэлт материалыг нээлттэй харуулна.
Бүх мэдээМэдээний архив
Эдийн засаг, санхүү, төсөв, бизнес болон зах зээлийн мэдээ.
Нийт 25 мэдээ

Монгол, Хятадын гаалийн байгууллагууд хилийн боомтын нэвтрүүлэх чадавх болон хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлэх чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам ээлжит шуурхай хуралдаанаа зохион байгуулж, салбарын ажлын хэрэгжилт болон тулгамдсан асуудлуудыг хэлэлцлээ. Хурлаар холбогдох газар, нэгжүүдэд хуулийн төсөл боловсруулах, сонгон шалгаруулалтыг эрчимжүүлэх зэрэг чиглэлээр үүрэг даалгавар өгөв.

Нийслэлийн иргэдийг эх орны хөрсөнд ургуулсан төмс, хүнсний ногоогоор хангах зорилготой “Алтан намар 2026” өргөтгөсөн худалдаа 11 дүгээр сарын 1 хүртэл ажиллахаар боллоо. Уг худалдааг наймдугаар сараас эхлэн есөн дүүргийн 18 байршилд зохион байгуулж байна.

БНХАУ-ын нарны цахилгаан станцуудын суурилагдсан хүчин чадал 1,286 ГВт-д хүрч, нүүрсний цахилгаан станцуудын хүчин чадлыг давлаа. Цаашид тус улс уг салбарт ирэх таван жилд 298 тэрбум гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийх төлөвтэй байна.

Монгол Улсын бонд гаргагчдын олон улсын зах зээлд арилжаалагдаж буй ам.долларын бондуудын өгөөж 5.24-өөс 9.86 хувийн хооронд хэлбэлзэж байна. Үүнээс Улаанбаатар хотын бондын өгөөж 5.80 хувьтай байна.

Нийгмийн даатгалын багц хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжилтийг хангах, олон нийтэд таниулах зорилгоор сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ. Тус сургалтыг Нийгмийн даатгалын ерөнхий газраас зохион байгуулж байна.

Нийгмийн даатгалын багц хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийг сурталчлан таниулах зорилгоор нийгмийн даатгалын байгууллагын албан хаагчдад зориулсан “Сургагч багш” бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-ын Тяньжин хотод ажиллаж буй Хятад-Монголын эдийн засаг, худалдааг дэмжих төвийн үйл ажиллагаатай танилцав. Тус төв нь уул уурхайн салбарын төслүүдийг Хятадын зах зээлд гаргах, бизнес эрхлэгчдийг шууд холбоход дэмжлэг үзүүлж байна.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-ын “NORINCO Group”-ийн удирдлагатай уулзаж, шатахууны тогтвортой нийлүүлэлт болон нүүрс-химийн төсөлд хамтрах талаар хэлэлцлээ. Талууд эдгээр үндсэн чиглэлээр хамтарсан ажлын хэсэг байгуулахаар тохиролцов.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням БНХАУ-ын Газрын тосны корпораци /CNPC/-ийн удирдлагатай уулзаж, шатахууны тогтвортой нийлүүлэлт болон газрын тосны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо. Энэ хүрээнд БНХАУ-аас есдүгээр сард шатахуун нийлүүлэхээс гадна хайгуул, олборлолт, нүүрс-химийн чиглэлээр хамтран ажиллахаар болсон байна.

Дундговь аймгийн Гурвансайхан суманд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй “Баяжих хороолол руу тог татах” ажлын гүйцэтгэл 90 хувьд хүрчээ.

Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг, төсөв, хөрөнгө оруулалтын хорооноос дотоод үнэт цаас гаргах, гадаад үнэт цаасыг дахин санхүүжүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэв. Татан төвлөрүүлсэн хөрөнгөөр Дулааны V цахилгаан станц болон батарей хуримтлуурын төслийг санхүүжүүлэхээр төлөвлөж байна.