Баянхонгор аймгийн хэмжээнд 2026 оны эхний гурван улирлын байдлаар 121 залилах гэмт хэрэг бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс гурван хувиар өссөн үзүүлэлттэй байна. Иймд иргэдийг гэмт хэрэгт өртөж хохирохоос сэргийлэх, эрх зүйн мэдээлэл олгох зорилгоор "Бид залилуулахгүй ээ-3" аяныг дахин эхлүүллээ.
Энэхүү аяныг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Хууль, эрх зүйн хэлтэс, Баянхонгор сумын ЗДТГ, Цагдаагийн газар, Цахим шилжилт үйлчилгээний хэлтэс болон Монголбанкны орон нутаг дахь салбар хамтран зохион байгуулж байна.
Зохион байгуулагчдын зүгээс нийт иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгжүүдийг аянд идэвхтэй оролцохыг уриалж байгаа бөгөөд орон нутгийн байгууллагууд, тухайлбал аймгийн Мал эмнэлгийн газар нэгдээд байна.