Дотоод хэргийн их сургууль "Оюутан" гар утасны аппликейшнийг сургалтад нэвтрүүллээ
Дотоод хэргийн их сургууль цахим шилжилтийн хүрээнд шинэчилсэн "Оюутан" гар утасны аппликейшнийг сургалтын үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлжээ. Энэхүү системээр дамжуулан сонсогч, суралцагчид ирцээ бүртгүүлэх, хичээлийн хуваарь болон дүнгээ харах боломжтой болсон байна.





