"Мал мах" нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдаж байна
Баянхонгор аймгийн Өлзийт суманд мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль бус тээвэрлэлтийг таслан зогсоох зорилгоор "Мал мах" нэгдсэн хяналт шалгалтыг зохион байгуулж байна. Иргэдийг тээвэрлэлт хийхдээ гарал үүслийн гэрчилгээгээ бүрдүүлэн хөдөлгөөнд оролцохыг анхааруулав.





