Чойжин ламын сүм музей болон Монголын Архитекторуудын Эвлэл хамтран Соёлын бүтээлч сарын хүрээнд "Музейн сан хөмрөг, үзэсгэлэнгийн танхимын барилга, архитектурын зураг төсөл" сэдэвт үзэсгэлэнг олон нийтэд хүргэж байна.
Үзэсгэлэнгээр Монголын түүх, соёлын үнэт өвийн орчинтой зохицсон, музейн сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалт болон орчин үеийн хэрэгцээ шаардлагыг хангасан архитектурын шинэлэг концепц, шийдлүүдийг толилуулж байна.
Энэхүү арга хэмжээ нь түүхэн өвийг хамгаалах, музейн хөгжлийг шинэ шатанд гаргах, үндэсний архитектурын бүтээлч сэтгэлгээг дэмжих зорилготой бөгөөд Монголын Архитекторуудын Эвлэлийн ордонд долоо хоног үргэлжилнэ.