Нийтийн тээврийн эгнээгээр зорчихгүй байхыг сануулав
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дагуу чиглэлийн тээврийн хэрэгслийн эгнээгээр бусад тээврийн хэрэгсэл зорчихыг хориглодог болохыг Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс анхаарууллаа. Жолооч нарыг нийтийн тээврийн хөдөлгөөнд саад учруулахгүй, хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна.



