Өмнөговь аймгийн Номгон сумын Засаг даргын Тамгын газраас тус сумын хүнсний худалдаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжүүдэд зориулсан сургалт, мэдээллийн ажлыг 2026 оны аравдугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь худалдаа эрхлэгчдийн хууль, эрүүл ахуй, татварын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, болзошгүй зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой байв.
Сургалтын үеэр хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, хугацаа, борлуулалт, эрүүл ахуйн шаардлагын талаар зөвлөмж өгч, татварын И-баримтын хэрэглээ болон дэлгэцийн донтолтын сөрөг нөлөө, түүнээс сэргийлэх арга замыг танилцуулжээ. Мөн мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч дэлгүүрүүдэд түгээмэл гардаг зөрчил, тэдгээрийг арилгах, хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр мэдээлэл хүргэсэн байна.
Түүнчлэн арга хэмжээнд оролцсон худалдаа эрхлэгчдийн санал хүсэлтийг сонсож, тулгамдаж буй асуудлуудын талаар харилцан санал солилцон холбогдох зөвлөгөөг өглөө.