Нэгдсэн Үндэстний Байгууллагын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны Ази дахь чухал ашигт малтмалын зохицуулалт, хуулийн хэрэгжилт, ханган нийлүүлэлтийн ил тод байдлыг хангах төсөл (CREST)-ийн төлөөлөгчидтэй 9 дүгээр сарын 23-ны өдөр уулзалт хийлээ.
Уулзалтын үеэр уул уурхай, байгаль орчны эсрэг гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, түүнээс урьдчилан сэргийлэх ажлын зохион байгуулалт болон хүрсэн үр дүнг танилцуулж, төслийн багаас тавьсан асуултад хариулт өгсөн байна.
Цаашид төслийн үр өгөөжийг дээшлүүлэх, орон нутаг дахь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлүүд, цагдаа, хууль сахиулах байгууллагуудыг чадавхжуулах, салбар дундын уялдаа холбоог хангах чиглэлээр дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаар талууд тогтлоо.