Завхан аймгийн Түдэвтэй сумын Ойгон багийн Иргэдийн Нийтийн Хурал 2026 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр хуралдлаа. Хурал эхлэхийн өмнө сумын Засаг даргын Тамгын газраас сумын 100 жилийн ойн ажлын тайланг танилцуулсан бөгөөд хуралдаанаар багийн Засаг даргын 2026 оны ажлын тайланг хэлэлцэж, аймаг, сумын аварга малчинд нэр дэвшүүлэх асуудлыг авч үзжээ.
Мөн хуралдаанаар хуц, ухнын зохион байгуулалт, чонын ав зохион байгуулах, Жарантайн пойлны хашааны тор солих болон газар эзэмших талаар иргэдээс ирүүлсэн өргөдлүүдийг хэлэлцэн шийдвэрлэсэн байна.
Хуралдааны завсарлагаар тус багаас сонгогдсон сумын ИТХ-ын төлөөлөгчид хүрэлцэн ирсэн иргэдийг цай, хоолоор дайлсан бөгөөд хурлын дараа хөзрийн тэмцээн зохион байгуулж, шалгарсан багийг урамшуулжээ.