Дорнод аймгийн Чойбалсан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 9 дэх удаагийн сонгуулиас хойш нийт 12 удаа хуралдаж, 72 асуудал хэлэлцэн 68 тогтоол батлаад байна. Тус сумын 2026 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 11 дүгээр хуралдаанаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын талбай нь Хөх нуурын улсын тусгай хамгаалалттай газар, хадлангийн бүс нутаг болон малчдын өвөлжөө, хаваржаатай давхацсан тул татгалзсан шийдвэр гаргажээ.
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын ИТХ-ын зөвлөл ээлжит 9 дүгээр хуралдаанаа 2026 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хуралдуулахаар товлолоо. Хуралдаанаар 2025 оны төсвийн гүйцэтгэл, 2026 оны төсвийн тодотгол, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлд санал өгөх болон зарим газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах зэрэг нийт 12 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Мөн Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 12 дугаар хуралдаанаар 2025 оны санхүүгийн аудитын дүгнэлтийг сонсож, мал бүхий өрхөд ашиглуулах хадлангийн талбайн дээд хэмжээг тогтоох зэрэг асуудлыг хэлэлцэн баталсан байна.