Нийслэлийн Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд байрлах Нэгдсэн эмнэлгийн Яармаг салбар амбулаторийн нэгдүгээр давхарт 20 метр квадрат талбайг "Кофе шоп болон хүнсний худалдаа" эрхлэх зориулалтаар түрээслүүлэх сонгон шалгаруулалтыг Нийслэлийн өмчийн харилцааны газраас зарлалаа. Түрээслүүлэх үнийн доод хэмжээ нь ашиглалтын зардал ороогүй дүнгээр нэг метр квадрат нь 55 мянган төгрөг байна.
Сонгон шалгаруулалтыг холбогдох хууль тогтоомж болон Нийслэлийн өмчийн эд хөрөнгийг түрээслэх журмын дагуу зохион байгуулж байна. Шалгаруулалтад иргэн болон хуулийн этгээд оролцох боломжтой бөгөөд шаардагдах баримт бичгүүдийг битүүмжлэн хоёр хувь бүрдүүлж ирүүлэх шаардлагатай ажээ.
Оролцогчдын материалыг 2026 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 10:00 цаг хүртэл Нийслэлийн өмчийн харилцааны газрын байранд хүлээн авч, тухайн өдөр нээхээр төлөвлөсөн байна. Хугацаа хоцорсон болон материал дутуу ирүүлсэн тохиолдолд шалгаруулалтаас хасах журамтай байна.