Хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийсэн иргэнд баривчлах шийтгэл оноолоо
Шүүхийн шийдвэрээр тогтоосон хоёр хүүхдийн тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлөөгүй иргэнд 30 хоног баривчлах, 50 цаг албадан сургалтад хамруулах шийтгэл ногдуулжээ.

Нийтлэл бүрийн ашигласан үндсэн болон нэмэлт материалыг нээлттэй харуулна.
Бүх мэдээШүүхийн шийдвэрээр тогтоосон хоёр хүүхдийн тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлөөгүй иргэнд 30 хоног баривчлах, 50 цаг албадан сургалтад хамруулах шийтгэл ногдуулжээ.

Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр иргэн Ц.Б-гээс хоёр хүүхдийн тэтгэлэг гаргуулж, Б.Ю-д олгохоор тогтоосон байжээ. Гэвч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тэтгэлэг төлөгч сар бүр төлөх үүрэгтэй уг төлбөрийг нэг жилийн турш төлөөгүй болох нь тогтоогдсон байна.
Товчхон
Үүний дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газраас Зөрчлийн тухай хуульд зааснаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, хэргийг прокурорт хянуулан шүүхэд шилжүүлжээ.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхээс тэтгэлэг төлөгч Ц.Б-д 30 хоногийн хугацаагаар баривчлах, 50 цаг албадан сургалтад хамруулах шийтгэвэр оногдуулсан байна. Хуульд зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоосон хүүхдийн тэтгэмжийг гурван сараас дээш хугацаанд төлөөгүй тохиолдолд торгох эсхүл баривчлах хариуцлага хүлээлгэдэг юм.
Ил тод байдал
Энэ мэдээг боловсруулахад ашигласан материалын холбоосууд.
Үндсэн эх сурвалж: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа банкны төлбөр барагдуулах газар
Үргэлжлүүлэн унших
© 2026 Tuuchee.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Хөгжүүлсэн: Sain Web