Хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийсэн иргэнийг торгох шийтгэл ногдууллаа
Шүүхийн шийдвэрээр тогтоосон хүүхдийн тэтгэлгийг 2 жил гаруйн хугацаанд төлөхөөс зайлсхийсэн иргэнд шүүхээс 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

Нийтлэл бүрийн ашигласан үндсэн болон нэмэлт материалыг нээлттэй харуулна.
Бүх мэдээШүүхийн шийдвэрээр тогтоосон хүүхдийн тэтгэлгийг 2 жил гаруйн хугацаанд төлөхөөс зайлсхийсэн иргэнд шүүхээс 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны долоодугаар сарын 4-ний өдрийн шийдвэрээр иргэн М.Н-ээс дөрвөн хүүхдийн тэтгэлэг гаргуулан А.Б-д олгохоор шийдвэрлэсэн байдаг. Гэвч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тэтгэлэг төлөгч М.Н нь хүүхдийн тэтгэлгийг 2 жил 2 сарын хугацаанд төлөхөөс зайлсхийсэн үйлдэл гаргасныг тогтоосон байна.
Товчхон
Үүнтэй холбогдуулан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газраас Зөрчлийн тухай хуулийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, харьяа прокурорын хяналтаар дамжуулан хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Улмаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн шийтгэврээр тэтгэлэг төлөгч М.Н-д 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.
Ил тод байдал
Энэ мэдээг боловсруулахад ашигласан материалын холбоосууд.
Үндсэн эх сурвалж: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа банкны төлбөр барагдуулах газар
Үргэлжлүүлэн унших