Өвөрхангайн онцгой байдлын алба хаагчид бага оврын универсал ачигч ажиллуулах дадлага хийлээ
Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар орон нутгийн Политехник коллежтой хамтран бага оврын универсал ачигч ажиллуулах практик сургалт зохион байгууллаа. Сургалтаар алба хаагчид техникийг гамшиг, ослын үед аюулгүй, оновчтой ашиглах дадлага хийсэн байна.






