Өмнөговь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын арванхоёрдугаар хуралдаанд оруулах 2027–2032 оны аялал жуулчлалыг хөгжүүлэх мастер төлөвлөгөөний төслийн танилцуулга хэлэлцүүлэг болов. Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөх болон ЗДТГ-ын хэлтэс, агентлагийн удирдлагууд оролцлоо.
Уг мастер төлөвлөгөөг аймгийн ЗДТГ-ын захиалгаар “Эс Ай Си Эй” ХХК-ийн баг боловсруулж байгаа бөгөөд ажлын хэсгийг МУИС-ийн Хот, бүс нутгийн хөгжлийн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Ө.Амгалан ахалж байна.
Төсөлд аялал жуулчлалын дэд бүтцийн уялдаа холбоог сайжруулах, маршрут, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, Тэмээний баяр, Элсний баяр зэрэг эвент арга хэмжээг тур операторуудтай хамтран зохион байгуулах замаар дотоодын жуулчдыг татах чиглэлүүдийг тусгасан байна.