Баянгол дүүрэгт 475 метр авто зам, зогсоолыг засварлаж дууслаа
Баянгол дүүргийн 27 дугаар хороо, Гаалийн байрны дундах 475 метр авто зам, зогсоолын шинэчлэлийн ажил бүрэн дууслаа. Тус дүүрэгт энэ онд зам засахаар төлөвлөсөн 20 байршлаас одоогоор 16 байршлын ажил бүрэн хийгдээд байна.





