Баянхонгор аймагт өсвөр үе, залуучуудад хувь хүний хөгжлийн болон энтрепренершип ур чадвар олгох "ESEL" хөтөлбөрийг хэрэгжүүлэх албан ёсны гэрээнд талууд гарын үсэг зурлаа. Хамтын ажиллагааны баримт бичигт аймгийн Засаг дарга Э.Энхбат, ЗДТГ-ын дарга П.Отгонбаяр, Хүүхдийг Ивээх Сангийн Хүүхдийн хөтөлбөрийн менежер Ё.Нямдаваа, "Эрдэнэ Монгол" ХХК-ийн төлөөлөл Б.Сүрэн нар оролцон үзэглэсэн байна.
Энэхүү хөтөлбөр нь орон нутгийн сурагчдад амьдралын аливаа сорилтыг бүтээлчээр шийдвэрлэх, шинэ боломжийг олж харах чадвар суулгах, сурлагын үр дүнг нэмэгдүүлж хөдөлмөр эрхлэлтэд бэлтгэх чиглэлээр үе шаттай хэрэгжинэ. Төслийн нээлтийн семинарт орон нутгийн төрийн байгууллагууд, багш, сурагчид, худалдаа аж үйлдвэрийн танхим болон иргэний нийгмийн төлөөллүүд оролцжээ.
Хөтөлбөрийн эхний шат 2026-2027 оны хичээлийн жилд аймгийн төвийн Эрдэнэмандал, Гэгээн сумади сургуулиудад хэрэгжинэ. Цаашид аймгийн төв болон сумдын 10 сургуулийн ахлах ангийн сурагчдыг уг хөтөлбөрт үргэлжлүүлэн хамруулахаар төлөвлөсөн байна.