Эх сурвалжтай мэдээ
БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ЧӨЛӨӨЛӨЛТ #Чөлөөлье
Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас 2022 онд зохион байгуулсан ПИСА үнэлгээгээр Монгол Улсын суурь боловсрол эзэмшсэн 15 настай хүүхдүүд олон улсын үе тэнгийнхнээс 5 жилээр хоцорсон үр дүн гарсан. Улсын хэмжээнд хөдөөгийн хүүхдүүд хотын үе тэнгийнхнээс 3 хүртэл, нийгэм-эдийн засгийн үзүүлэлт доогуур бүлгийн хүүхдүүд илүү сайн үзүүлэлттэй бүлгийн хүүхдүүдээс 4 хүртэл жилийн хоцрогдолтой байгаа...

Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагаас 2022 онд зохион байгуулсан ПИСА үнэлгээгээр Монгол Улсын суурь боловсрол эзэмшсэн 15 настай хүүхдүүд олон улсын үе тэнгийнхнээс 5 жилээр хоцорсон үр дүн гарсан. Улсын хэмжээнд хөдөөгийн хүүхдүүд хотын үе тэнгийнхнээс 3 хүртэл, нийгэм-эдийн засгийн үзүүлэлт доогуур бүлгийн хүүхдүүд илүү сайн үзүүлэлттэй бүлгийн хүүхдүүдээс 4 хүртэл жилийн хоцрогдолтой байгаа нь тогтоогдсон.
Суурь боловсрол эзэмшсэн 2 хүүхэд тутмын нэг нь уншаад ойлгох мөн математикийн суурь чадвар эзэмшээгүй байна. "Монгол хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье 2026-2028” арга хэмжээний хүрээнд ерөнхий боловсролын түвшинд сайн хөтөлбөртэй, сайн багштай, хуурамч дүнгүй, гэрт ойрхон сургууль концепцыг хэрэгжүүлж, хүүхэд бүрийг мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлнө.