Бүгд Найрамдах Турк Улсын Бурса хотноо зохион байгуулагдсан насанд хүрэгчдийн гардан тулааны Дэлхийн цомын тэмцээний “Өөрийгөө хамгаалах” төрөлд Дотоод хэргийн их сургуулийн сонсогчид болон багш амжилттай оролцож, иж бүрэн медаль хүртлээ.
Тэмцээний +90 кг-ын жинд сонсогч Л.Баасандорж алтан медаль хүртсэн бол 80 кг-ын жинд сонсогч М.Бат-Эрдэнэ, 85 кг-ын жинд ахлах багш, дэд хурандаа Х.Оналбек нар тус бүр мөнгөн медаль хүртсэн байна. Мөн хүрэл медалийн төрөлд сонсогч Б.Анударь -70 кг-ын жинд шалгарсан бол сонсогч М.Бат-Эрдэнэ, Б.Анударь нар “Өөрийгөө хамгаалах” 1+1 төрөлд тус тус хүрэл медаль хүртлээ.
Түүнчлэн тус сургуулийн Албаны бэлтгэлийн “Соёмбо” төвийн ахлах багш, дэд хурандаа Х.Оналбек Олон улсын гардан тулааны холбооны дэлхийн зэрэглэлийн хар бүсний 6 дугаар дан мастер цол хүртсэн байна.