Олон улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяныг 1991 онд иргэний нийгмийн санаачилгаар анх эхлүүлсэн түүхтэй. Монгол Улсад тус аянд анх 1997 онд "Хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний төв" ТББ нэгдсэн бол 2017 оноос Жендэрийн үндэсний хороо төр, төрийн бус болон олон улсын байгууллагуудыг нэгдсэн зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.
Энэ жилийн хувьд дэлхий нийтээр "Эмэгтэйчүүд, охидын эсрэг хүчирхийллийг таслан зогсоохын төлөө нэгдье" уриан дор тэмдэглэж байна. Харин Монгол Улсад бодит болон цахим орчинд шударга ёсыг хангаж, хохирогчдыг хамгаалан, ял шийтгэлгүй үлдэх байдлыг эцэслэх агуулгын хүрээнд зохион байгуулж байна.
Энэхүү хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх олон улсын аянд Гаалийн ерөнхий газрын харьяа Увс аймаг дахь гаалийн газар нэгдэн ажиллаж байна.