Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газраас “Чөлөөлье” санаачилгын хүрээнд нийслэлийн есөн дүүргийн удирдлага, албан хаагчидтай өмнө нь уулзалт хийж, Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилт болон нэмэлт өөрчлөлтийг танилцуулах сургалт зохион байгуулж иржээ. Энэ удаа Ерөнхий сайдаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу Ерөнхий хянан шалгагчаар ахлуулсан бүрэлдэхүүн Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газарт ажилласан байна.
Тус уулзалтаар Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хуулийн хэрэгжилт, Чингэлтэй дүүрэгтэй холбоотой ирж буй өргөдөл, гомдол хэрхэн шийдвэрлэгдэж байгаа талаарх мониторинг, тандалт судалгааны дүнг танилцуулав. Мөн холбогдох бодит кейсүүдэд үндэслэн зөрчлийг арилгах, ажлыг сайжруулах зөвлөмж өглөө.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Мандуул Засгийн газрын тогтоол, шийдвэр, санаачилгын хэрэгжилтэд бодит дүгнэлт хийж, үр дүнг эрчимжүүлэхэд эргэх холбоотой ажиллахаа илэрхийллээ.