“Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааны түвшинг сайжруулах хөтөлбөр”-ийн хүрээнд Баянгол дүүргийн зорилтот өрхийн 35 иргэнийг олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд хамруулахаар сонгон шалгаруулжээ. Иргэдийн орлогыг дэмжих түүхий эд, тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлэхээр “АЙ ЭЙ ПИ ИНСАЙП” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан байна.
Эхний ээлжинд сонгон шалгарсан 35 иргэнд төсөл бичих болон өрхийн санхүү хөтлөх анхан шатны мэдлэг олгох сургалтыг зохион байгууллаа.
Түүнчлэн тус дүүргийн 34 хорооны 35 иргэнд Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын газартай хамтран сайн дурын нийгмийн даатгалын үйлчилгээ болон хууль тогтоомжийн нэмэлт өөрчлөлтийн талаар мэдээлэл хүргэсэн байна.