Дундговь аймгийн Сайнцагаан сумын Хүүхдийн төлөө зөвлөл болон Хамтарсан баг хамтран “Хүүхдийн төлөө – ЗА бол ЗААВАЛ хийе” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Гэр бүлийн өдөрлөг” зохион байгуулав. Арга хэмжээнд сумын Засаг дарга бөгөөд Мандалговь хотын захирагч С.Бат-Оргил оролцож, хамрагдсан гэр бүлүүдэд амжилт хүссэн байна.
Өдөрлөгийн үеэр “Дүүрэн бэлэг” хүүхдийн боловсролд үйлчлэх төв төрийн бус байгууллагын захирал Б.Гэрэлсүрэн сумын есөн залуу гэр бүлд “Баяр хөөртэй гэр бүл” сэдэвт сургалт орж, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх хөгжөөнт дасгал, дартсын тэмцээн явуулжээ. Цаашид уг өдөрлөгийг сар бүр тогтмол зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Түүнчлэн тус сумын ерөнхий боловсролын “Эрдмийн далай” сургуулиас хүүхэд хамгааллын орчныг бэхжүүлэх, хүүхдийн эрхийг хамгаалахад иргэн бүрийн оролцоо чухал болохыг уриалж уг хөдөлгөөнд нэгджээ.