Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжийн дагуу байгуулагдсан ажлын хэсэг нутаг дэвсгэрийнхээ шашны байгууллагуудад хяналт шалгалт явуулж, мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажиллажээ.
Хяналт шалгалтад төвийн бүсийн Буддын шашны 3, Христийн шашны 13 буюу нийт 16 байгууллага хамрагдсан байна. Энэ үеэр Хүүхэд хамгааллын тухай хуулийн 23 дугаар зүйлийн хэрэгжилтийг хангаж хүүхэд хамгааллын бодлого, төлөвлөгөөтэй эсэх, шавьлан суудаг хүүхдийн бүртгэл судалгаа хөтөлж буй эсэхэд хяналт тавьжээ.
Шалгалтын явцад зөрчил илэрсэн сүм, хийдүүдэд Хүүхдийн эрхийн улсын байцаагчийн хугацаатай зөвлөмж хүргүүлж, зөрчлийг арилгуулахаар ажилласан байна.