Тариалан сумын цэцэрлэгт “Өвлөн суралцъя” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна
Увс аймгийн Тариалан сумын хүүхдийн цэцэрлэг “Өвлөн суралцъя” хөтөлбөрийн хүрээнд бага насны хүүхдийн авьяас, чадварыг хөгжүүлэх үйл ажиллагаа зохион байгуулж байна. Энэ хүрээнд ахмад багш И.Цээлэй зурлага зурах аргачлалаа залуу багш нар болон эцэг эхчүүдэд зааж өвлүүлжээ.






