Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 280 дугаар тогтоолын дагуу Төрийн архивын үйл ажиллагааны улсын үзлэг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газрын төрөлжсөн архивт 2026 оны 11 дүгээр сарын 4-ний өдрөөс эхэллээ. Тус салбарын үзлэгийг зохион байгуулах комиссын даргаар Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга Э.Баттулга, ажлын хэсгийн гишүүдээр Архивын ерөнхий газрын төлөөлөл ажиллаж байна.
Энэхүү үзлэгийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан А/150 дугаар тушаалын хүрээнд 6 үндсэн чиглэл, 68 үзүүлэлт, 272 шалгуур үзүүлэлтийн дагуу зохион байгуулж байна.
Үзлэгийн хүрээнд архив, албан хэрэг хөтлөлтийн өнөөгийн нөхцөл байдал, шийдвэрийн хэрэгжилтийн түвшнийг үнэлж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний саналыг Төв комисс болон Засгийн газарт танилцуулах юм.