Халхгол суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
Дорнод аймгийн Халхгол суманд аравдугаар сарын 8-нд гарсан хээрийн түймрийг өнөөдөр бүрэн унтраажээ. Гал түймрийг унтраах ажиллагаанд нийт 109 хүн, 18 автомашинтай ажилласан байна.

Нийтлэл бүрийн ашигласан үндсэн болон нэмэлт материалыг нээлттэй харуулна.
Бүх мэдээДорнод аймгийн Халхгол суманд аравдугаар сарын 8-нд гарсан хээрийн түймрийг өнөөдөр бүрэн унтраажээ. Гал түймрийг унтраах ажиллагаанд нийт 109 хүн, 18 автомашинтай ажилласан байна.

Дорнод аймгийн Халхгол сумын Цогтсүмбэр багийн "Бичигтийн-Өндөр" хэмээх газарт 2026 оны аравдугаар сарын 8-ны 11:55 цагт гарсан хээрийн түймрийг аравдугаар сарын 16-ны 07:00 цагт бүрэн унтраажээ.
Товчхон
Түймрийг унтраах ажиллагаанд Дорнод, Өмнөговь, Дорноговь, Хэнтий аймгийн Онцгой байдлын газар, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги, Хилийн 0198 дугаар анги, Халхгол сум дахь 62 дугаар анги, сумын мэргэжлийн анги болон Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны нийт 109 алба хаагч, ажилтан 18 автомашинтайгаар ажилласан байна.
Гал түймрийг бүрэн унтраасантай холбогдуулан учирсан хохирлын хэмжээг тогтоох, нөхөн төлүүлэх болон байгаль орчныг нөхөн сэргээх асуудал хөндөгдөж байна.
Ил тод байдал
Энэ мэдээг боловсруулахад ашигласан материалын холбоосууд.
Үндсэн эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар
Нэмэлт материал нь бие даасан баталгаажуулалт гэсэн үг биш.
Шинэ




© 2026 Tuuchee.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Хөгжүүлсэн: Sain Web