Өмнөговь аймгийн Номгон сумын Хармагтай багийн иргэд, малчид байгаль орчноо хамгаалах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор “Эко баг” болох зорилт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд тэд намрын мод тарилтын ажлыг идэвхтэй зохион байгуулж байгаа юм.
Мод тарилтын үйл ажиллагааг дэмжин Төрийн банкны Номгон тооцооны төвийн захирал Ц.Отгонтуяа 1000 ширхэг хайлаасны суулгац хандивлажээ. Уг суулгацыг багийн иргэд, малчдын оролцоотойгоор суулгасан байна.
Хармагтай багийн хамт олон 2026 оны дөрөвдүгээр сараас эхлэн мод тарих ажлыг хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ удаагийн тарилтыг оролцуулан нийт 7000 гаруй модны суулгац тариад байна.