ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын хамт олонтой уулзлаа
Монгол Улсад бүртгэлийн байгууллага үүсэж хөгжсөний 86 жилийн ойг тохиолдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын удирдлага, албан хаагчидтай уулзлаа. Уулзалтаар салбарын үйл ажиллагаа, цаашдын зорилтын талаар санал солилцсон байна.



