Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2026 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 584 дүгээр шийдвэр гарчээ. Уг шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт бүрэн төлөөгүй үндэслэлээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан байна.
Энэхүү шийдвэрийн дагуу "Мөнхийн хэлхээ" ХХК-ийн эзэмшилд байсан XV-020103 дугаар бүхий ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалжээ. Тус тусгай зөвшөөрлийг анх 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр олгож байжээ.
Цуцлагдсан зөвшөөрлийн талбай нь Дорнод аймгийн Гурванзагал болон Дашбалбар сумын нутагт орших Булдруу нэртэй 1675.89 га талбайг хамарч байсан байна.