Хууль зүй, дотоод хэргийн салбарын албан хаагчид “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдлээ
Хууль зүй, дотоод хэргийн яам болон түүний харьяа байгууллагуудын 300 гаруй албан хаагч намрын мод тарих аянд нэгдэж, 2300 мод тарилаа.

Нийтлэл бүрийн ашигласан үндсэн болон нэмэлт материалыг нээлттэй харуулна.
Бүх мэдээХууль зүй, дотоод хэргийн яам болон түүний харьяа байгууллагуудын 300 гаруй албан хаагч намрын мод тарих аянд нэгдэж, 2300 мод тарилаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яам болон харьяа агентлаг, байгууллагын албан хаагчид намрын мод тарих аянд оролцлоо.
Товчхон
Энэ үеэр салбарын 11 агентлаг, байгууллагын 300 гаруй албан хаагч Улаанбаатар хотын Түргэний аманд байрлах цэцэрлэгт хүрээлэнд 2300 ширхэг улиас, хайлаас, монос мод суулгасан байна.
Мөн бусад салбар байгууллагууд намрын аянд нэгдэж байгаа бөгөөд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш улсын хэмжээнд нийт 140.9 сая модыг тарьж, ургуулаад байгааг холбогдох албанаас мэдээллээ.
Ил тод байдал
Энэ мэдээг боловсруулахад ашигласан материалын холбоосууд.
Үндсэн эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам
Нэмэлт материал нь бие даасан баталгаажуулалт гэсэн үг биш.
Үргэлжлүүлэн унших




© 2026 Tuuchee.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Хөгжүүлсэн: Sain Web