Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулиас Цагдаагийн байгууллагын нийтийн хэв журам хамгаалах чиг үүрэг бүхий хэв журмын ахлах байцаагч нарт зориулсан чадавхжуулах сургалтын нээлтийг зохион байгууллаа. Нээлтийн ажиллагаанд Цагдаагийн сургуулийн захирал, доктор, цагдаагийн хурандаа Ч.Болдбаатар, ЦЕГ-ын Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Сугаржав болон албаны бусад төлөөлөл оролцов.
Тус сургалт нь шинээр томилогдсон ахлах байцаагч нарын мэргэжлийн мэдлэг, ур чадвар, ажлын дадлыг дээшлүүлэхэд чиглэж байна. Мөн нийтийн хэв журам сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу үр дүнтэй хэрэгжүүлэх болон үүрэг гүйцэтгэх явцад гардаг нийтлэг алдаа дутагдлаас урьдчилан сэргийлэх чадавхыг бэхжүүлэх зорилготой ажээ.