Завхан аймгийн сумдын улсын бүртгэгч нарт хяналтын улсын байцаагчийн эрх олгосонтой холбогдуулан сургалт зохион байгууллаа. Сургалтаар тус аймгийн Прокурорын газрын Ахлах прокурор Б.Сансарбаяр Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль болон зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагааны талаар, Хяналтын улсын байцаагч Б.Бат-Эрдэнэ цахим системд ажиллах арга зүйн чиглэлээр тус тус мэдээлэл өгөв.
Тус арга хэмжээнд Асгат, Баянтэс, Нөмрөг, Сантмаргаз, Сонгино, Тэлмэн, Тэс, Ургамал, Цагаанчулуут, Цэцэн-Уул зэрэг 10 сумын улсын бүртгэгч хамрагдаж, хууль тогтоомжийн хэрэгжилт, эрх үүргийн талаар санал солилцлоо.
Эдгээр сумдад хяналтын улсын байцаагчийн чиг үүргийг хэрэгжүүлж эхэлснээр иргэд аймгийн төв рүү зорчих чирэгдэлгүйгээр орон нутагтаа төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах боломж бүрдэж байна.