Хүчирхийлэлтэй тэмцэх “16 хоногийн аян” Сүхбаатар аймагт эхэллээ
Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх “16 хоногийн аян” албан ёсоор нээлтээ хийж, Сүхбаатар аймгийн удирдлагууд “Хаана ч аюулгүй” уриан дор нэгдлээ. Тус аянаар хүчирхийллийг үл тэвчих, хүн бүрийн эрх, аюулгүй байдлыг хүндэтгэхийг уриалж байна.






