Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны шийдвэрээр иргэн Н.Б-гээс гурван хүүхдийн тэтгэлэг гаргуулан Ц.Н-д олгохоор шийдвэрлэсэн байжээ. Гэвч төлбөр төлөгч Н.Б нь хүүхдийн тэтгэлэг төлөх үүргээ 1 жил 11 сарын хугацаанд биелүүлэхээс зайлсхийсэн нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тогтоогдсон байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газраас Зөрчлийн тухай хуулийн дагуу шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, харьяа прокурорын хяналтаар дамжуулан шүүхэд шилжүүлжээ.
Улмаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүхийн 2026 оны есдүгээр сарын 8-ны өдрийн шийтгэврээр тэтгэлэг төлөгч Н.Б-д 20 цагийн албадан сургалтад хамруулах, 10 хоног баривчлах шийтгэл оногдуулсан байна.