Шивээговь сумын Засаг даргын 2026 оны А/161 дүгээр захирамжийн дагуу газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дахин дуудлага худалдааг 2026 оны 10 дугаар сарын 16-ны өдөр газрын цахим биржийн системээр дамжуулан зургаан байршилд зохион байгууллаа.
Дуудлага худалдаагаар 1 дүгээр багт нийтийн орон сууц барих зориулалттай 2100 м2 газарт 4 иргэн өрсөлдөж, 15 сая 80 мянган төгрөгийн санал ирүүлсэн Э.Очирхүү ялагчаар тодорсон байна. Түүнчлэн 2 дугаар багт аялал жуулчлалын бааз барих зориулалттай хоёр тусдаа 60000 м2 газрын дуудлага худалдаанд Ц.Мөнхпүрэв тус бүр 49 сая төгрөг санал болгож шалгарсан бол Хаялга нуурын хойд талын хүүхдийн зуслангийн 60000 м2 газрыг Т.Уранбаяр 49 сая төгрөгөөр эзэмших эрх авчээ.
Харин Хаялга нуурын хойд талд аялал жуулчлалын баазын зориулалтаар төлөвлөгдсөн үлдсэн хоёр байршлын хувьд иргэн, хуулийн этгээдээс оролцох хүсэлт ирээгүйн улмаас дуудлага худалдаа хүчингүй болсон байна.