Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль батлагдсаны 102 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор Дундговь аймгийн Өлзийт суманд 2026 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр “Шатар сонирхогчдын тэмцээн”-ийг зохион байгууллаа. Тус тэмцээнд насанд хүрэгчид болон ерөнхий боловсролын сургуулийн 6–9 дүгээр ангийн нийт 19 шатарчин оролцож, авхаалж самбаагаа сорив.
Тэмцээний насанд хүрэгчдийн эрэгтэй төрөлд 3 дугаар багийн иргэн Х.Нямдорж, эмэгтэй төрөлд 3 дугаар багийн иргэн Д.Алтанцэцэг нар тэргүүн байр эзэлсэн бол 6–9 дүгээр ангийн сурагчдын ангилалд 8 дугаар ангийн сурагч Б.Амарсанаа түрүүллээ. Шалгарсан тамирчдад өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал гардуулсан байна.
Энэ удаагийн тэмцээнийг Өлзийт сумын 4 дүгээр багийн иргэн, Сумын аварга малчин М.Гончигдоржийн гэр бүл ивээн тэтгэж, шатрын спортыг орон нутагт түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуучуудын оюуны хөгжлийг дэмжихэд хувь нэмэр оруулжээ.