
Дотоод хэргийн их сургуулийг “Эрдэм шинжилгээний байгууллага”-аар батламжиллаа
Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын тушаалаар Дотоод хэргийн их сургуулийг “Эрдэм шинжилгээний байгууллага”-аар батламжиллаа. Тус их сургууль нь эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд хамааруулах үнэлгээний шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан байна.










