
Монгол Улс дата төвийн салбарт 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татахаар зорьж байна
Монгол Улс Азийн дата төвийн шинэ зангилаа болох зорилт тавьж, эхний шатанд 2 тэрбум ам.доллароос доошгүй хөрөнгө оруулалт татахаар ажиллаж байна. Энэ хүрээнд олон улсын түншүүдтэй нийт 863 МВт хүчин чадалтай төслүүдийн санамж бичиг байгуулжээ.










