
Сэлэнгэ аймгийн музей "Соёлын бүтээлч сар"-ын арга хэмжээгээ танилцууллаа
Сэлэнгэ аймгийн музейгээс "Соёлын бүтээлч сар"-ын хүрээнд 2026 оны 11 дүгээр сарын 09-нөөс 15-ны өдрүүдэд цуврал үзэсгэлэн, боловсролын хөтөлбөр зохион байгуулахаар болжээ.
Мэдээний архив
Соёл, урлаг, кино, хөгжим, театр, ном болон бүтээлч салбарын мэдээ.
Нийт 43 мэдээ

Сэлэнгэ аймгийн музейгээс "Соёлын бүтээлч сар"-ын хүрээнд 2026 оны 11 дүгээр сарын 09-нөөс 15-ны өдрүүдэд цуврал үзэсгэлэн, боловсролын хөтөлбөр зохион байгуулахаар болжээ.

“Монгол бахархал-Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Улсын Хүүхэлдэйн театр “Аз жаргалтай ханхүү” хүүхэлдэйн жүжгийг үзэгчдэд толилуулахаар болжээ. Тус уран бүтээлийг харааны болон сонсголын бэрхшээлтэй үзэгчид, хүүхэд багачууд хүлээн авч үзэх боломжтой юм.

Завхан аймгийн Отгон сумын соёлын төвөөс түүх өгүүлсэн номын үзэсгэлэн зохион байгууллаа. Арга хэмжээний үеэр нутгийн зохиолч, сэтгүүлч Х.Чойжилжав агсны бүтээлүүдийг танилцуулж, сумын номын санг 245 номоор баяжуулсан байна.

Орон даяар өрнөж буй "Соёлын бүтээлч сар" аяны хүрээнд Дархан-Уул аймагт "Үндэсний бичиг соёл – Монгол бахархал" долоо хоногийн аяныг эхлүүллээ. Аяны хүрээнд тус аймгийн Төв номын сангаас 32 боть номын үзэсгэлэнг олны хүртээл болгоод байна.

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан “Монгол бахархал-Бүтээлч сар” аяны эхний долоо хоногийг “Бичиг, соёл” уриан дор зохион байгуулж байна. Энэ хүрээнд үндэсний бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэх, хойч үедээ өвлүүлэхэд чиглэсэн боловсролын ажлууд эхэллээ.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газраас 2026 оны 11 дүгээр сарыг “Монгол бахархал – Соёлын бүтээлч” сарын аян болгон зохион байгуулж байна. Аяны хүрээнд төв болон орон нутгийн байгууллагууд үндэсний өв, бичиг соёлыг түгээн дэлгэрүүлэх арга хэмжээнүүдийг эхлүүлээд байна.

Монголын Үндэсний музейгээс 1950-иад оноос 1980-аад оны сүүл үеийн түүхийг харуулсан "Социализмаар аялцгаая" тусгай үзэсгэлэнг олны хүртээл болголоо. Тус үзэсгэлэнд музейн сан хөмрөгөөс гадна хувь хүн, байгууллагуудад хадгалагдаж буй сонирхолтой үзмэрүүдийг багтаажээ.

“Малчид дуулж байна” улсын уралдаанд Баянхонгор аймгийн Баянговь сумын ардын авьяастан Д.Даваацэрэн тэргүүн байр, М.Түвшинбилэг тусгай байр тус тус эзэллээ.

Завхан аймгийн Отгон сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд урлагийн наадам зохион байгуулагдлаа. Сурагчид гурван насны ангиллаар урлагийн олон төрлөөр авьяасаа сорьжээ.

Оюуны өмчийн газрын дэргэдэх Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн зөвлөл хөгжмийн бүтээл, дуу бичлэг ашиглуулах зохиогчийн болон хамаарах эрхийн төлбөрийн тарифыг баталлаа. Мөн тус зөвлөлийн даргаар дэд профессор Ц.Оюунааг сонгосон байна.

Жил бүрийн 11 дүгээр сард өрнөдөг Соёлын бүтээлч сарын хүрээнд Монголын театрын музей иргэд, олон нийтэд зориулсан тусгай хөтөлбөрөө зарлалаа. Тус музей нь үзэгчдийг гэрэл зургийн үзэсгэлэн болон боловсролын арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьсан байна.

Монголчуудын уламжлалт угийн бичиг хөтлөх ёсыг түгээн дэлгэрүүлэх зорилготой “Шинэлэг арга – Сайн туршлага” уралдаан зарлагдлаа. Уралдаанд бүтээл хүлээн авах ажил 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.
© 2026 Tuuchee.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Хөгжүүлсэн: Sain Web