Алтанбулаг чөлөөт бүсийн удирдлага ОХУ-ын төлөөлөгчидтэй уулзлаа
Алтанбулаг чөлөөт бүсийн Захирагч Ж.Өнөрбаяр ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны төлөөлөгчидтэй уулзаж, хөрөнгө оруулалт болон худалдааны хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Нийтлэл бүрийн ашигласан үндсэн болон нэмэлт материалыг нээлттэй харуулна.
Бүх мэдээАлтанбулаг чөлөөт бүсийн Захирагч Ж.Өнөрбаяр ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн яамны төлөөлөгчидтэй уулзаж, хөрөнгө оруулалт болон худалдааны хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Алтанбулаг чөлөөт бүсийн Захирагч Ж.Өнөрбаяр Оросын Холбооны Улсын Эдийн засгийн хөгжлийн яамны Монгол дахь төлөөлөгч В.Ю. Юрченко, эдийн засгийн аташше Б.В.Догдомэ нартай 2026 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр албан ёсны уулзалт хийлээ. Уулзалтаар тус чөлөөт бүсийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, цаашдын хөгжлийн төлөвлөгөө, хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжуудын талаар санал солилцсон байна. Түүнчлэн ОХУ-ын хөрөнгө оруулагчдыг чөлөөт бүсэд татан оролцуулах, Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо хоорондын түр худалдааны хэлэлцээрийн хүрээнд чөлөөт бүсийн хөрөнгө оруулагчдын экспортыг дэмжих хамтарсан арга хэмжээ зохион байгуулахаар ярилцав. Талууд хэлэлцсэн асуудлуудын хүрээнд ойрын хугацаанд дахин үр дүнтэй уулзалт хийхээр тохиролцлоо.
Товчхон
Ил тод байдал
Энэ мэдээг боловсруулахад ашигласан материалын холбоосууд.
Үндсэн эх сурвалж: Алтанбулаг чөлөөт бүс
Үргэлжлүүлэн унших
© 2026 Tuuchee.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Хөгжүүлсэн: Sain Web