
Гамшгийн бэлэн байдлыг шалгах хяналтын хуудсыг ашиглахыг зөвлөлөө
Байгууллага, аж ахуйн нэгж болон иргэд аюулгүй байдлын үнэлгээгээ тогтмол хийж хэвших шаардлагатай байгааг Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газраас зөвлөлөө.
Нийтлэл бүрийн ашигласан үндсэн болон нэмэлт материалыг нээлттэй харуулна.
Бүх мэдээМэдээний архив
Иргэд, нийтийн үйлчилгээ, хууль, хот суурин болон нийгмийн асуудлын мэдээ.
Нийт 93 мэдээ

Байгууллага, аж ахуйн нэгж болон иргэд аюулгүй байдлын үнэлгээгээ тогтмол хийж хэвших шаардлагатай байгааг Баруун бүсийн төв Ховд аймгийн Онцгой байдлын газраас зөвлөлөө.

Хүүхэд, өсвөр үеийнхнийг цахим орчин дахь дээрэлхэл, гадуурхалтаас сэргийлэх, хариуцлагатай цахим хэрэглээний соёлыг төлөвшүүлэх зорилготой “Найз байя” үндэсний аян Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор эхэллээ. Уг аяныг өсвөрийн “ХУРДАН” клубийн 3000 гаруй гишүүний манлайлал, төр болон иргэний нийгмийн байгууллагуудын хамтын оролцоонд түшиглэн хэрэгжүүлж байна.

Шүүхийн шийдвэрээр тогтоосон дөрвөн хүүхдийн тэтгэлгийг гурван жилийн турш төлөхөөс зайлсхийсэн иргэнд шүүхээс 10 хоног баривчлах, албадан сургалтад хамруулах шийтгэл ногдууллаа.

Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8-р цэцэрлэг, Мандал сургууль орчимд хийсэн автозогсоол болон тохижилтын ажлыг улсын комисс хүлээн авлаа.

Хилчин эрдэмтэд чуулж, хил судлалын шинжлэх ухааны түүхэн уламжлал, өнөөгийн байдал болон цаашдын бодлогын талаар санал солилцлоо. Хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийг ХХЕГ-ын Хилийн цэргийн хил судлалын хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлэхээр тогтов.

Хил хамгаалах байгууллагын захиалгаар Дотоод хэргийн их сургуулийн Хилийн албаны сургуулиас "Шалган нэвтрүүлэх салбарын дарга" сэдэвт 14 хоногийн сургалтыг зохион байгууллаа.

Хүүхдийг замын хөдөлгөөнд аюулгүй оролцуулах, жолооч нарын анхаарлыг татах зорилготой "Хүүхдэд ээлтэй явган хүний гарц" төслийн нээлт боллоо. Төслийн хүрээнд сурагчид тод шар өнгийн анхааруулах туг ашиглан гарцаар аюулгүй гарах дадалд суралцаж байна.

Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран хүмүүжигч болон ял шийтгэгдсэн 32 иргэнд хөдөлмөрт бэлтгэх сургалт зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх намрын мод тарих арга хэмжээ үргэлжилж байна. Энэ хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт мод тарих ажлууд хийгдлээ.

Монополын эсрэг газар Авлигатай тэмцэх газартай хамтран албан хаагчиддаа зориулж авлига, ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх цахим сургалт явууллаа.

Монополын эсрэг газраас шинээр томилогдсон албан хаагчдад зориулсан чиглүүлэх сургалтыг 2026 оны есдүгээр сарын 24-ний өдөр танхимаар зохион байгууллаа. Сургалтаар байгууллагын чиг үүрэг болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар арга зүйн зөвлөгөө өгсөн байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар 453.7 сая төгрөгийн хүүхдийн тэтгэлгийг төлөгчдөөс албадан гаргуулж, 403 иргэнд олгов.
© 2026 Tuuchee.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Хөгжүүлсэн: Sain Web