“Алтан намар 2026” өргөтгөсөн худалдаа 11 дүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ
Нийслэлийн иргэдийг эх орны хөрсөнд ургуулсан төмс, хүнсний ногоогоор хангах зорилготой “Алтан намар 2026” өргөтгөсөн худалдаа 11 дүгээр сарын 1 хүртэл ажиллахаар боллоо. Уг худалдааг наймдугаар сараас эхлэн есөн дүүргийн 18 байршилд зохион байгуулж байна.




