“Ахлагч” мэргэжлийн боловсролын сургуулийн сонсогчдод стресс менежментийн сургалт орлоо
Дотоод хэргийн их сургуулийн харьяа “Ахлагч” мэргэжлийн боловсролын сургуулийн 170 сонсогчид стресс менежментийн сургалт зохион байгууллаа. Сургалтаар сэтгэл хөдлөлөө зөв зохицуулах, стрессийг даван туулах арга барилыг эзэмшүүлсэн байна.





