Дотоод хэргийн их сургуулийн Шинжлэн магадлах ухааны сургуулиас сонсогчдын мэргэжлийн мэдлэг, ур чадвар, ёс зүй, хандлагыг төлөвшүүлэх, ирээдүйн шинжээчийн хариуцлага, үнэ цэнийг таниулах зорилгоор “Шинжээч мэргэжлийн эрхэмлэл” цуврал лекцийг эхлүүллээ. Цувралын хүрээнд “Тусгай мэдлэг бүхий мэргэжилтэн ба шинжээч” сэдэвт анхны хичээлийг тус сургуулийн Эрдэм-3 танхимд зохион байгуулсан байна.
Энэ удаагийн лекцийн зочноор Шүүх шинжилгээний ерөнхий газрын ахмад ажилтан, Криминалистикийн шинжээч, хууль зүйн магистр Мандахын Чинбат уригдан оролцов. Тэрээр сонсогчдод тусгай мэдлэг бүхий мэргэжилтэн болон шинжээчийн мэргэжлийн онцлог, гүйцэтгэх үүрэг, хариуцлага, практик үйл ажиллагааны ач холбогдлын талаар тайлбарлаж, өөрийн ажил мэргэжлийн туршлагаасаа хуваалцлаа.
Уг цуврал лекц нь ирээдүйн шинжээчдэд мэргэжлийн үнэ цэн, нийгмийн өмнө хүлээх хариуцлагыг ухамсарлуулах, онолын мэдлэгийг практиктай уялдуулахад чиглэжээ. Түүнчлэн салбарын туршлагатай мэргэжилтнүүдээс суралцах, ахмад болон залуу үеийн залгамж холбоог бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.