Өмнөговь аймгийн Баяндалай сумын Ганданшаддүвлин хийдэд Брагри Ёнзин Данцагдоржийн IV дүрийн хувилгаан Данзанжамъяанлодой гэгээнтэн болон ӨБШТөв Маанийн хийдийн лам нар айлчиллаа. Айлчлалын үеэр сүсэгтэн олонд зориулан соён гэгээрүүлэх үйл ажиллагаа болон буян номын хурал хурсан байна.
Айлчлалын хүрээнд гэгээнтэн болон лам нар номын айлдвар айлдаж, шашин, номын сургаал, ёс заншил, уламжлалт өв соёлын талаар мэдлэг, ойлголтыг иргэдэд түгээжээ.
Уг үйл ажиллагаа нь Монголын бурхны шашны уламжлал, өв соёлыг хадгалан хамгаалах, иргэдийн шашин, соёлын боловсролыг дээшлүүлж, зөв үзэл, энэрэл нигүүлслийг төлөвшүүлэх ач холбогдолтой юм.