Улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчдыг чадавхжуулах хөтөлбөр болон тус хэлтсийн 2026 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хүрээнд хөдөлмөрийн дотоод журмын хэрэглээ, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэх сургалт 10 дугаар сарын 21-ний өдөр боллоо. Арга хэмжээ нь албан хаагчдын хууль хэрэглээний мэдлэг, дүгнэлт хийх ур чадварыг дээшлүүлж, журмын зохицуулалтыг боловсронгуй болгоход чиглэсэн байна.
Хэлэлцүүлгийн үеэр байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг Хөдөлмөрийн тухай хууль, Төрийн албаны тухай хууль болон бусад эрх зүйн актуудтай харьцуулан судалж, хийдэл, зөрчил байгаа эсэхийг нягталжээ. Оролцогчид журмыг сайжруулах санал дэвшүүлж, санал хураалт явуулсан байна.
Тус сургалтыг байгууллагын дэргэдэх Үйлдвэрчний эвлэлийн хорооноос зохион байгуулж, төвийн ажилтнууд танхимаар, сумдын улсын бүртгэгч нар цахимаар оролцлоо.